Additional Resource

Нэгдүгээр сард болох Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт

Gerrit and Susan Gong
Ахлагч Гэррит В.Гонг болон Сузан Гонг эгч© 2020 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
              

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Гэррит В.Гонг, Сузан Гонг эгч 2021 оны 1-р сарын 10-ны ням гарагт Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт дээр үг хэлэх болно.

Хөтөлбөрийг Сүмийн хиймэл дагуулын систем, ChurchofJesusChrist.org,YoutubeLatter-day Saints Channel болон бусад мэдээллийн хэрэгслээр 2021 оны 1-р сарын 10-ны ням гарагт орон нутгийн цагаар 18:00 цагт шууд дамжуулан нэвтрүүлэх болно.

Бүх ганц бие болон гэрлэсэн залуучуудыг (18–30 насны) мөн ахлах сургууль ба үүнтэй дүйцэх сургуулийг 2021 оны 4-р сарын сүүлээр төгсөх сурагчдыг уг цугларалтад оролцохыг урьж байна.

Шууд дамжуулалтын дараа онцгой цугларалтын бичлэгийг Latter-day Saints Channel, YouTube, Gospel Media болон Gospel Library-ын Young Adults цэсэнд хүссэн үедээ үзэх мөн татаж авах боломжтой байхаар архивлах болно.

Орон нутгийн удирдагчид тухайн бүсийнхээ залуучуудын үзэх хамгийн тохиромжтой өдөр, цагийг сонгоно уу. КОВИД-19 цар тахлын үеэр энэ үйл ажиллагаанд оролцохдоо орон нутгаас болон Тэргүүн Зөвлөлөөс өгсөн цугларан уулзахтай холбоотой удирдамж чиглүүлгийг үргэлжлүүлэн дагана уу.

Онцгой цугларалт бүрийн өмнө олон нийтийн мэдээллийн эх сурвалжууд devotionals.ChurchofJesusChrist.org вэбсайтад байрших болно.

Гадасны техникийн мэргэжилтнүүд

Нэвтрүүлэлтийн хэл болон дахин дамжуулалтын дэлгэрэнгүй мэдээллийг үйл ажиллагаа болохоос хэдэн долоо хоногийн өмнө бэлэн болох дамжуулалтын хуваариас харна уу. Хиймэл дагуулын төхөөрөмж болон нэвтрүүлэг дамжуулалтын талаар тусламж хэрэгтэй бол mhtech.ChurchofJesusChrist.org-оос харна уу.

Style Guide Note:When reporting about The Church of Jesus Christ of Latter-day Saints, please use the complete name of the Church in the first reference. For more information on the use of the name of the Church, go to our online Style Guide.